Anda di halaman 1dari 4

Ядууст хүрсэн ядуурлыг бууруулахад чиглэсэн хөгжил

Ядууст хүрсэн ядуурлыг бууруулахад чиглэсэн хөгжил хэмээх сэдвийг хөндөн


дэлгэрүүлэхийн тулд юуны өмнө ядуурал гэх нэршил ойлголтыг олон
улсын төвшинд хэрхэн тодорхойлдгийг таниулах нь зүйн хэрэг. Ядуурал гэж амьдралын
чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал
гачигдлыг хэлнэ. Ядуурал нь хувь хүний аж байдлын доройтол, хомстолтой байдлаар илрэх
бөгөөд эрүүл мэнд, боловсрол, оюуны болон биеийн чадавх доройтох, хоол
тэжээлийн хомстол, бараа үйлчилгээний дутагдалд орох, дэд бүтцийн үйлчилгээнүүдийн
хүртээмж хязгаарлагдмал байх, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх чадвар
хангалтгүй байх зэргээр илэрдэг. Ядуурлын статистикт туйлын (абсолют), харьцангуй гэсэн
үндсэн хоёр ойлголт давамгайлдаг. Туйлын (абсолют) ядуу гэж амьжиргааны наад захын
зайлшгүй хэрэглээнээс доогуур хэрэглээтэй хүн амыг хэлнэ. Харьцангуй ядуу гэж тухайн
хүн өөрийн хэрэгцээгээ хэрхэн үнэлж, бусадтай харьцуулж байгаагаар буюу хэрэгцээгээ
өөрийн нөөц боломжтойгоо уялдуулан харьцуулж гаргасан дүгнэлтээр ядуу гэж
тодорхойлж байгааг хэлнэ. Туйлын ядууралд амьжиргааны наад захын зайлшгүй хэрэгцээг
голлон судалдаг бол харьцангуй ядуурал нь орлого, баялгийн хуваарилалт болон
ядуучуудыг нийгмийн бусад бүлэг, давхаргатай харьцуулан судална. Манай орны нөхцөлд
хүн амын амьжиргааны төвшин, ядуурлын байдлыг тооцохдоо олон улсын практикт,
ялангуяа хөгжиж байгаа орнуудад өргөн хэрэглэгддэг “туйлын (абсолют) ядуурал”-аар
тооцож тодорхойлно. “Туйлын (абсолют) ядуурал”-ыг “хэрэглээний сагсны арга”-
ыг ашиглан тооцоход энэхүү аргачлалыг үндэс болгож байна. Хэрэглээний сагсыг
бүрдүүлж байгаа бараа, үйлчилгээний нэр, төрөл, хэмжээ нь манай улсын онцлог, хүн амын
насны бүлэг зэргээс хамаарч ялгаатай байна. Тэгвэл манай улсад судалгаа статистикийн
хамгийн сүүлд нийтэлсэн мэдээллээр 2012 оноос хойш эдийн засгийн өсөлтийн хурдац
саарч, эдийн засаг 2013 онд 11.6 хувь, 2014 онд 7.9 хувь, 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.2
хувиар тус тус өссөн. Ийнхүү 2012 оноос 2014 оны хооронд эдийн засаг нийтдээ 20 хувиар
өссөн бол 2015 оноос 2016 оны хооронд эдийн засаг нийтдээ дөнгөж 3.6 хувиар өссөн байна.
2016 онд барилгын салбар, мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны
салбарын үйлдвэрлэл 6.3-7.4 хувиар буурсан, барилгын салбарт ажиллагчдын тоо 16.7
мянган хүнээр буурсан, 2015, 2016 онд цалин, тэтгэвэр нэмэгдээгүй зэрэг нь хүн амын
амьжиргаанд сөргөөр нөлөөлсөнөөр монгол улсын ядуурлын түвшин 2016 онд 29.6
хувь байна. Ядуурлын байдлыг аймгаар бүсчилвэл Баруун бүсийн хувьд Увс аймгийн
ядуурал бусад дөрвөн аймгаас нэлээн бага буюу хамралтын хүрээ нь 24.2 хувь, Завхан
аймагт ядуурал хамгийн өндөр буюу хамралтын хүрээ нь 47.5 хувь байна. Хангайн бүсийн
хувьд Орхон аймгийн ядуурал бусад таван аймгаас нэлээн бага буюу хамралтын хүрээ нь
23.5 хувь, Өвөрхангай аймагт ядуурал хамгийн өндөр буюу хамралтын хүрээ нь 41.1 хувь
байна. Төвийн бүсийн хувьд Өмнөговь аймгийн ядуурал бусад зургаан аймгаас нэлээн бага
буюу хамралтын хүрээ нь 15.4 хувь, харин Говьсүмбэр аймагт ядуурал хамгийн өндөр
буюу хамралтын хүрээ нь 52.4 хувь байна. Харин Зүүн бүсийн хувьд гурван аймгийн
ядуурлын хамралтын хүрээ ойролцоо буюу 41.5-47.0 хувь байна. Эдгээр үзүүлэлтүүд нь
өмнөх жилүүдээсээ тогтмол өсөлттэй биш гэхэд өмнөх арвангуудаасаа өссөн үзүүлэлттэй
байгаа ч гэсэн манай улсын баялаг газар нутгийг хүн амтай нь харьцуулахад ядуурлын хувь
хэмжээ ийм байна гэдэг байж болохгүй. Тэгвэл энэ их ядуурлын гол үүдэл болсон үйл явдал
бол 1990 оны ардчилсан хувьсгал гэж миний бие үзэж байна. Гэхдээ үүгээрээ ардчилсан
тогтолцоог буруутгах гэсэнгүй бөгөөд цагаа олоогүй нөхцөл бүрдээгүй хувьсгал байсанд
шалтгаан оршиж байна. Учир юу вэ гэвэл социалист нийгмийн хатуу бодлого дүрэм журам
дор амьдарч байсан ард иргэдийн сэтгэл зүйд капитализмыг алгассан ардчилал буруу үлгэр
үзүүлж овжин увайгүйд хэт их боломж олгож залхуу хойрогт зүгээр суух чөлөө өгсөн нь
өнөөгийн ядуурлын эхлэл болсон байх. Гэсэн ч өдийг хүртэл ядуусыг дэмжих бодлого
олноор нь явуулж ирсэн боловч төдийлөн амжилт олсон нь сүйдтэй дуулдсангүй.
Эдгээрээс дурдвал монгол улсын мянганы хөгжлийн зорилтууд зорилго:1 , хүн амын хоол
тэжээл үндэсний хөтөлбөр, өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, өрхийн
амьжиргааны чадавхыг дэмжих үндэсний хөтөлбөр гэх мэт. Ядуу байдлаас өндийн боссон
олон улс орнууд байдаг ч манай улсаас дор байдлаас хөгжлөөрөө тэргүүлэгч улс
болсон Сингапур улсын талаар авч үзье Сингапур 1965 онд Малайзын бүрэлдэхүүнээс
хөөгдөж, өөрсдийн хүсээгүй тусгаар тогтнолыг олох үед ердөө л гуравдагч ертөнцийн
буурай орон байлаа. Нэг хүнд ногдох орлого нь 500 ам.доллар байсан нь тухай үеийн Гана
улсынхтай зэрэгцэж байв. Бүр яадгаа алдсан ядуу байгаагүй ч тэжээлийн дутагдал нийтлэг
байжээ. Өнөөдрийн байдлаар Сингапурын нэг хүнд ногдох орлого 500 ам.доллараас 55,000
ам.долларт хүрч огцом цойлсон нь шинээр тусгаар тогтносон бусад аль ч орны хүрээгүй
том амжилт юм. Сингапурын эдийн засгийн энэ онцгой амжилтын түүх бол ердөө л
гайхамшиг гэлтэй.1965 онд нялхсын эндэгдэл 1,000 төрөлт тутамд 35 байсныг 1985 он гэхэд
10.9 болгож бууруулсан нь бүх улс орнуудыг ардаа орхисон үзүүлэлт
байлаа.Нялхсын эндэгдэл багасч энх тунх байх нь эргээд нийгмийн экосистем хэр сайжирч
байгаагийн шууд тусгал болдог аж. Сингапур улсын иргэдийн 90% нь өнөөдөр өөрсдийн
өмчилдөг орон сууцанд амьдарч байна. Энэ үзүүлэлтээрээ мөн л дэлхийд тэргүүлж байна.
Цаашилбал орлогоороо нийгмийн доод 20% -д багтдаг айл өрхүүдийн 80% нь өөрийн орон
сууцанд амьдарч байна. Нийгмийн Халамжийн Төв Сангийн (Central Provident Fund)
тусламжтайгаар хурдацтай өссөн цалин хөлс, заавал төлөх ёстой нийгмийн даатгалын
хадгаламжаа ашиглаж байр авах боломжоор хангасан чанд тогтолцооны дүнд өөрийн
байртай айл өрхийн тоо ер бусын өндөр хэмжээнд хүрчээ. Тэгэхээр Сингапур хэрхэн яаж
ийм өв тэгш хөгжилд хүрч чадав? Хамгийн энгийн хариулт бол ер бусын сайн манлайлал.
Сингапурын үндсийг тавигч ерөнхий сайд ноён Ли Куан Юүгийн тухай дэлхий даяар олон
хүн мэднэ. Тэрээр өнгөрөгч оны 3-р сард таалал төгссөн билээ. Харин Сингапурын эдийн
засгийн гайхамшгийг урлан цогцлоосон доктор Го Кен Сви, Сингапурын хөгжлийн суурь
философийг томьёолсон ноён С. Ражаратнам нарын тухай арай л цөөн хүн дуулсан болов
уу. Тэд хамтдаа гайхалтай баг болж чадсан. Меритокраси бол ноёлогч ангийн хамсаатнууд
бус харин хамгийн чадварлаг иргэд нь шилэгдэж улс орноо удирддаг тогтолцоо юм.
Прагматизм гэж дугуйг шинээр бүтээх гэж оролдоод байдаггүй, шаардлагагүй зүйлд цагаа
бараад байдаггүй улс орны үзэл баримтлалыг хэлнэ. Доктор Го Кен Сви ямагт “Кишорэ
минь, Сингапурын өмнө ямар ч асуудал тулгарсан бай яг ижил асуудлыг хэн нэг нь хаа
нэгтээ шийдсэн л байж таараа. Иймд тэр шийдлийг олж хуулаад Сингапурт нутагшуулъя”
гэж хэлдэг байв. Шилэгдмэл сайн туршлагыг хуулна гэдэг бол аль ч улс орны хийж чадах
зүйл. Харин ”шударга журам”-аар засаглана гэдэг бол хамгийн хэцүү нь. Авилга бол
гуравдагч ертөнцийн орнуудын ихэнх нь яагаад өөдөлдөггүйн цорын бөгөөд хамгийн том
шалтгаан мөн. Сингапурын үндсийг тавьсан эрхмүүдийн хамгийн агуу бяр тэнхээ бол
тэдний “өршөөлгүйгээр шударга ёсыг баримталдаг” чанар юм. Үүнийг үлгэр болгосон ч ,
манай улс шиг их баялаг нөөц ,газар нутаг бүхий улсын хувьд, ядуурлаас гарах хөгжлийн
арга зам нь сайн удирдлага, бүтээлч шударга ард түмэн юм. Яагаад гэвэл монгол улсын
төрийн толгой болсон удирдагчид, салбар яамд хороодын тэргүүлэгчид, мэргэжлийн бус
улс төр, алдар нэрийн карръер хөөж албан тушаалдаа хүрсэн байдаг нь, цаашлаад огт
мэдэхгүй салбараа толгойлж байдаг нь хөгжлийг чангааж байна. Иймд бид салбар яамдыг,
төрийн удирдах албан тушаалтнуудыг тууштай хөдөлмөрч, тус салбараа мэддэг үүндээ
амьдралаа зориулж ирсэн хүмүүсээр томилж байх хэрэгтэй. Дараачийн нэгэн гаргалгаа нь
огтоос нийгмийн халамж бэлэн зүйлийн тухай биш тэс хөндлөн сонсогдох ч, ирээдүйн
монгол улсыг гэрэлтүүлэх хүчин зүйл буюу хүүхэд хойч үеийн хүмүүжил. Монгол улсад
хүүхдийн хүмүүжлийг төдийлөн анхаардаггүйн дээр гэр бүл нийгэм нь
бурууг сурталчилсаар байдаг, жишээ нь телевизийн программ сошиал орчны хяналтгүй
байдал, нийгмийн тогтсон үзэл баримтлалгүй хүмүүс, суурь хүмүүжил зэрэг юм .Иймд
бидэнд хүүхдийг тогтсон үзэл баримтлалтай, бүтээлч хүн болгох нь ирээдүйн ядуурлаас
ангижрах арга зам мөн, Учир нь ядуурлын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг бол ажилгүйдэл.
Одоогийн залуусын ажилгүйдлийн шалтгаан сурагч байхдаа мэргэжлээ сонгосон
шалтгаанаас үүдэлтэй, ихэнх нь бүтээлч хүн бус мөнгөтэй хүний хийж ирсэн ажлыг сонгох
хандлагатай, жишээ нь 2018 оны судалгаагаар жилд их сургууль төгсөгчидийн дөрөвний
нэг орчим хувь нь дан ганц “бизнесийн удирдлага” гэсэн мэргэжлээр төгсөж байгаагаас
илт харагдана бүгд ажиллах бус удирдах сонирхолтой залуус ар араасаа бэлтгэгдэж байна.
Нийгэм дөнгөж солигдох үед удирдах төвшний мэргэжил эрэлттэй байсан боловч
одоо үүгээр хахаж цацаж байна. Одоогийн монгол улсад бүтээлч хойч үе нэн чухал хэрэгтэй

Эх
сурвалж: http://web.nso.mn http://www.legalinfo.mn http://www.worldbank.org http://ikon.mn
http://www.ubbirj.ub.gov.mn

Гүйцэтгэсэн: Д.Далайцэрэн (15b1irpa2686)

Anda mungkin juga menyukai